Шинэ төмөр зам төслийн 2013 оны эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг “Чингис” бондын эх үүсвэрээс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус банкны ТУЗ-ын даргад зөвшөөрлөө.
Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлийн 1800 орчим км төмөр замын суурь бүтцийн техникийн зураг төслийг боловсруулан барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг энэ хөрөнгө оруулалтаар хийх юм байна.
Улаанбаатар хотын автозамын 33 уулзварыг шинэчлэх, Туул болон Сэлбэ голын даланг дагуулан барих Хурдны замын санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг мөн “Чингис” бондоор санхүүжүүлнэ.
Харин “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 300 МВт хүчин чадалтай цахилгаан станцын энэ оны санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг асуудлыг мөн ийн шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )