Монголбанк банкуудад 200 тэрбум төгрөг байршуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 09

Засгийн газраас Монголбанктай байгуулсан “Санхүүгийн зуучлалын гэрээ”-ний хүрээнд Монголбанк банкуудад гэрээний үндсэн дээр 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр энэ сарын  4-ний өдөр байршуулжээ.

Бизнесийн үйл ажиллагаа эрчимждэг улирлыг угтан эдийн засагт харьцангуй урт хугацаатай, бага хүүтэй төгрөгийг нийлүүлж байгаа нь мөнгө, зээлийн өсөлтийг хэвийн түвшинд ханган, эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чухал үүрэгтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top