Үхрийн цул махны үнэ буурсан гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.6 хувиар өссөн байна.

  Махны дундаж үнэ: Үхрийн махны үнэ 2.5 хувь, хонины ястай махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 0.9 хувь, ямааны махны үнэ 0.3 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн цул махны үнэ 0.5 хувиар буурсан бол, бусад махны үнэ өөрчлөлтгүй байв.

 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7586 төгрөг, хонины цул мах 7767 төгрөг, үхрийн /ястай/ мах 8529 төгрөг, үхрийн цул мах 9371 төгрөг, ямааны мах 5933 төгрөг, адууны мах 6240 төгрөгийн үнэтэй байлаа.

 Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 1.5 хувиар өссөн байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 1.7 хувиар өссөн байна.

 Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ìàõ õýðýãëýã÷ Ìîíãîë(122.201.18.40) 2013 оны 04 сарын 10

Áèòãèé øàà

0  |  0
Top