Монголбанк 10 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Монголбанк 28 долоо хоногтой 10.0 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 12.00 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 28 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 110 тэрбум төгрөг болж байна.

28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ны тухай тодотгоход: Борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалдаг 28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь богино хугацаат нөөцийг банк хоорондын захаас татах, банкуудын нөөцийг удирдах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгслүүдийн нэг юм.

Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг 4 долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top