ХБНГУ-ын Мэкленбург-Форпоммерн муж улсын Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга хатагтай Андреа Херрманссеныг Элчин зөвлөх Ц.Болор, атташе Ч.Батбилэг нар ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн талууд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтойг тэмдэглэн, харилцан төлөөлөгч солилцох асуудлыг судлахаар тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )