ИТБ Берлин 47 дахь удаагаа боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Дэлхийн аялал жуучлалын салбарын тэргүүлэх үзэсгэлэн болох ИТБ Берлин 47 удаагаа буюу 2013 оны 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд боллоо. Холбооны канцлер А.Меркел анх удаа энэхүү үзэсгэлэнг нээсэн юм.

Тус үзэсгэлэнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсыг төлөөлөн оролцсон бөгөөд манай улсын аялал жуулчлалын компаниуд 26 C павильонд байрлаж, үзэсгэлэнгээ гаргасан юм.

Ер нь манай улс энэхүү үзэсгэлэнд тогтмол оролцдог байх нь ач холбогдолтой юм. Өнгөрсөн оны үзэсгэлэнгийн 46 дахь удаагийн нээлтийн ёслолын ажиллагааг нээж “Мессе-Берлин” ХХК-ийн Ерөнхийлөгч Раймунд Хоош, Берлин хотын амбан захирагч Клаус Воверайт, Холбооны Эдийн засаг технологийн сайд Филипп Рөслер, Германы аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Клаус Лэпплэ, Дэлхийн аялал жуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, түнш орноор оролцож буй Египет Улсын аялал жуулчлалын сайд Моухир Факри Абдул Нур нар үг хэлж байсан билээ.

Харин манай улсаас тус үзэсгэлэнд  МИАТ, Изинес, Монголиан айрланз, мөн  тур оператор болох Ар Монгол,  Жуулчин, Натур тур, Мат, Монголиан адвенчэр турс, Цолмон травел, Селена травел компаниуд оролцож байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top