Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллахаар явах замдаа Чойр-Сайншандын 176,4 км авто замын ажилтай газар дээр нь танилцлаа. 2006 оноос БНСУ-ынЭкспорт импорт банкны зээлээр баригдажэхэлсэн энэхүү замын ажил гэрээний үнийн өсөлтөөс шалтгаалан ажил нь зогссон байсан юм. Замын ажлыг АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслийн санхүүжилтээр дахин үргэлжлүүлж, одоо 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Замын ажил 4 дүгээр сарын 1-ээс эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусч ашиглалтад оруулна гэж Мянганы сорилтын сангийн Авто замын төслийн захирал П.Батсайхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа. Одоогоор тус замын хөрс хуулалт, далангийн ажлын гүйцэтгэл 100 хувь, асфальт бетон хучилтын ажил 9 хувьтай байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )