БНХАУ-ын Гуанжоу хотноо 2013 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 5-ны хооронд 113 дахь удаагийн Canton Fair 2013 үзэсгэлэн зохион байгуулагдах юм. Гурван хэсэгт хуваагдан зохион байгуулагдах тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч болох БНХАУ-ын Гадаад Худалдааны Төвийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлан Монголын бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан байна.
Уулзалтаар Бүх Хятадын экспорт, импортын хамгийн том үзэсгэлэнгийн зорилго, тавигдах бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд манай бизнес эрхлэгчдийн саналыг сонссон аж.
Тус үзэсгэлэнгийн хамрах хүрээ өргөн болдог ба жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизм, барилгын тоног төхөөрөмж, барилгын материал, цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, бэлэг дурсгал, бүх төрлийн бэлэн хувцас, цүнх, гутал болон Хятадын импортын бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор цуглуулж чаддагаараа Азидаа хамгийн том үзэсгэлэнд тооцогддог.
Сэтгэгдэл ( 0 )