Монголбанк валютын арилжаанаас татгалзаж, своп хийхийг зөвшөөрөв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Өнөөдөр Монголбанкны дуудлага худалдаагаар банкууд 2 сая ам.доллар 1403.50 төгрөгийн ханшаар худалдах, 40 сая юань 224.50-225.15 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлжээ.  Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.

Харин  энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 100 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп хийх санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top