Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнг зохион байгуулсан билээ. Үзэсгэлэн өнгөрсөн оны 11 дүгээр сард Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, “Ногоон газар”, “Люксвүүд хаус”, “Экологийн дулаан хаус”, “Эс Ай Пи Эс Монголия”, “Изо хаус”, “Монгейт” зэрэг 13 компанийн 18 тохилог амины орон сууц хамрагдсан юм. Тэгвэл иргэдийн эрэлт, хэрэгцээ, үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжийн хүсэлтийг харгалзан энэхүү үзэсгэлэнг дахин гурван сар сунган үргэлжлүүлэхээр нийслэлийн удирдлагаас шийдвэрлэсэн байна.
Америк, Канад загварын барихад хялбар, дулаан алдагдал багатай, хямд үнэтэй, тохилог орон сууцыг нийслэлийн иргэдэд санал болгож, улмаар урт хугацаатай, хүүгийн хөнгөлттэй зээлд хамруулах ажлыг судлан, хэрэгжүүлэх чиглэлээр зохиогдсон энэхүү үзэсгэлэнг энэ оны гурван сар хүртэл явуулахаар төлөвлөж байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )