“100 000 айлын орон сууц” хөтөлбөрөөр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гуравдугаар сарын 19-ний Мягмар гарагийн 10.00 цагт Төрийн ордны хуралдааны Б танхимд “Шинэ бүтээн байгуулалт”, “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нээлттэй сонсгол хийх гэж байна.

 Энэ арга хэмжээг угтан хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэлэх, мэдээлэл хийх иргэд, төрийн болон төрийн бус байгууллагынхан гуравдугаар сарын 14-ний дотор Өргөдлийн байнгын хорооны 265010, 261029 гэсэн утсанд холбогдож урьдчилан бүртгүүлэх ёстой аж.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top