Хөшөө дурсгал дайн тулаанд балран нурна
Хот балгад үймээн самуунд эвдрэн сүйднэ
Ой ухаанд нэгэнт шингэсэн уран үгс л
Олон үе өнгөрөн өнгөрөвч уйдахгүй үлдэнэ
Уильям Шекспир
Английн нэрт жүжгийн зохиолч гэрэлтсэн их бичгийн хүн Уильям Шекспир чухам ямар төрхтэй хүн байсан болон түүний үхлийн шалтгаан одоо хүртэл эрдэмтэн судлаачдын тайлагдашгүй оньсого хэвээр байгаа юм.Хэдийгээр түүний хөрөг зургууд,цээж баримал хадгалагдан үлдсэн ч жинхэнэ Шекспир мөн эсэхэд олон эрдэмтэд эргэлзсээр ирсэн юм.
Саяхан урлаг судлаачид Елизавета хатан хааны гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүсийн хөргийн дунд\ 1610\ Шекспир байсаныг олж тогтоосон бөгөөд хэрвээ энэ таамаг нотлогдвол суут жүжгийн зохиолчийн амьд сэрүүн үеийн цорын ганц хөрөг болох юм.
Гэтэл Шекспир судлаач Жон Хадсон гэгч Шекспирийн олон алдарт зохиолыг эмэгтэй хүн бичсэн гэж таамаг дэвшүүлээд удаж байна.
Түүний ажиглан судласанаар бидний алдарт зохиолчид хамруулаад байгаа зохиолуудыг Итали гаралтай Амелия Бассоно Ланьер гэгч Еврей бүсгүй бичсэн гэж үзээд байгаа юм.
Амелия Бассоно Ланьер 1611 онд «Salve Deus Rex Judaeorum» нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлж байсан анхны эмэгтэй яруу найрагч юм.
Хадсоны үзэж байгаагаар Шекспирийн сонетод өгүүлдэг “хүдэр борлог хатагтай” нь жүжгийн хүрээлэн байгуулдаг нь угтаа Бассоно өөрөө гэнэ.
1973 онд судлаач А.Л.Роуз“хүдэр борлог хатагтайн сонет”-ийг Амелия Бассоно Ланьер зохиосон гэдгийг баталсан бөгөөд тэрээр өөрийгээ туслах дүрд тавьж бичжээ гэж үзсэн байна.
Хадсон өөрийн судалгаандаа Амелия Бассоногийн амьдрал ,уран бүтээлийг ултай нягтлан судалжээ.
Түүний шүлгийн үг хэллэг Шекспирийн уянга тансаг мөрүүдтэй олон талаар холбогдож байгаа ажээ.Мөн Еврейн уламжилалт олон зан үйлийн хэлхээс ажиглагддаг байна.
“Хүдэр борлог хатагтай” –н намтар сэлт бүхий 800 гаруй хуудас баримтууд одоо ч хадгалагдан үлджээ.
Амелия Бассоног багад нь эзэн хааны театрыг ивээгч Сьюзан Берти гүнтэн,лорд Хандсоны гэр бүлийхэн өргөж авсан байна.
Номонд өгүүлсэнээр түүний нөхөрлөж байсан шашингүйн үзэлт Кристофером Марлоу (1564—1593) “Ариун гурвалын эсрэг” номондоо “Шинэ гэрээ” сургаалийг уран зохиолыг төөрөлдүүлсэн гэж зарласан нь гэсгээн цээрлэл амссан байна.
Энэ бүхнээс Амелия Бассоно дайжин хааны ордноо орхин оджээ.
Тэрээр удалгүй хөгжимчин Альфонса Ланьертай гэрлэн нөхрөөрөө овоглох болсон байна.
Амелия Бассоно Италийн хуримын сэдэвтэй хэдэн цуврал инээдмийн жүжиг бичсэний нэг нь”Зөрүүдийг номхотгосон нь” юм.
Эзэн хааны театрыг ивээгч нэгэнт энэрэлийн гараа сунгахаа больсон тул тэрээр Уильям Шекспирт хандаж байсан талаар өдрийн тэмдэглэлд нь дурайтал үлджээ.
Амелия Бассоногийн жүжгүүд аажмаар инээдмийн хэлбрээс бүрхэг, хурц ширүүн өнгө аястай трагеди рүү шилжсэн гэдэг. Тэрээр хожим Английн анхны сургуулийн эзэмшигч захирал болжээ.
Хадсон өөрийн онолдоо Шекспир Бассоногийн жүжгүүдийг өөрөө хүчээр булаан аваагүй юм гэдгийг зөвтгөдөг. Учир нь Елизавета хатан хааны үед олон чадалтай эмэгтэйчүүд авьяасаа зээлж байсан гэдэг.
Театрын олон гол дүрд эмэгтэй жүжигчид зүсээ хувирган жүжиглэсэн баримтыг бид “Дурласан Шекспир” киноны Гвинет Пэлтроугийн дүрээс ч бэлхнээ харж болно.
Хатан хаан хэзээ ч ямар ч салбарт эмэгтэйчүүдийг өөрөөсөө болон шилдэг эрчүүдээс илүү үзэх дургүй байсан ажээ. Үлгэрлэвээс Амелия Бассоногийн гавьяа дэлхийн долоон гайхамшгийн нэг “Александрийн гэрэлт цамхаг”-ийг босгосон Состратустай ижил юм.
Гэрэлт хөшөөний тавцан дээр эзэн хааны нэрийг сүрлэг бадрангүйгээр сийлэн түмэн олон түүний яруу алдрыг бахдсаар байлаа.Гэвч он жилүүдийн буулганд чулуун хавтан элэгдэн хагархад араас нь алдарт барималчийн нэр арилашгүйгээр тодоос тод гэрэлтэн байсан гэдэг.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )
Alrhigt alright alright that”s exactly what I needed!