“Аливаа хүн ямар ч салбарт амжилт олоход хэзээ ч оройтдоггүй зөвхөн эхлэхдээ л байгаа юм” гэж ная гарсан буурал эмээ Фрау Моц гуай өөрийн шинэхэн амжилтандаа түшиглэн зөвлөж байна.
Хадамд гарсан цагаасаа зөвхөн гэрийнхээ аж ахуйг төвхнүүлж үр хүүхдээ өсгөж ирсэн тэрээр нэгэнтээ нөхөртэйгээ салж сарнихдаа тултал хэрэлджээ.
Санхүү,эдийн засгийн мэргэжилтэй нөхөр нь түүнийг” Чи бүхэл амьдралынхаа турш эргүү царайлаад мөнгөний үнэ цэнийг хэзээ ч ухаардаггүй.Сохор зоосны ч төлөө зүтгэж үзээгүй” гэж айхтар загнаад сүрхий гомдоожээ.
Энэ мөчөөс Фрау Моц хатагтай бизнесийн салбарт зориг шулуудан Германы “Форекс” хөрөнгийн биржийн сайн дурын брокер болж хувьцаа зарах, солих, байршуулах гээд идэвхитэй үйл ажиллагаа тогтмол явуулсаар 10 жилийн дотор зөвхөн валютын ханшийн зөрүүнээс 1 сая долларын ашиг олжээ.
Эхнэрийнхээ хөдөлмөрч тууштай зан чанарыг хожуу боловч нээсэн нөхөр нь өөрийн эзэмшин байсан бүхий л хувьцаагаа гэрээслээд амар тайван нойрссон ажээ.
Л.Гялбаа

Сэтгэгдэл ( 0 )