Евро бүсэд сайн, саарын аль аль нь байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Өнөөдөр Европын хөрөнгийн захын гол индексүүдийн үзүүлэлтийг харвал STOXX 50 уналттай, DAX уналттай, харин FTSE 100 индекс ногооноор тэмдэглэгдсэн байна. Ер нь бол Евро бүсэд хямрал үргэлжилсэн хэвээрээ байгааг шинжээчид тодотгож буй юм. Гэхдээ сайн мэдээ бас бий. Учир нь  Европын Холбооны хамгийн том эдийн засагтай улс болох Германы хөрөнгийн зах зээлийн DAX индекс найман оны хямралаас хойш мөн анх удаа 8 мянгын босгыг давах нөхцөл бүрдсэнийг шинжээчид онцолж байгаа. Мөн зэрэгцээд саар мэдээ бий. Тэр нь Итали Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээтэй холбоотойгоор тус улсын зээлжих зэрэглэлийг  “А-“ –ээс “ВВВ+” болж  буурсан явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top