Ерөнхий сайд Шинзо Абегийн таалалд нийцэн Япон Улсын Төв банкны Ерөнхийлөгчийн суудал руу хуваарилагдаж байгаа Харухико Курода урт хугацаатай засгийн газрын бондыг худалдан авч зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлана гэдэг нь ойлгомжтой болоод байна. Япон Улсын эдийн засагт таагүй үзүүлэлтүүдийг дагуулж байгаа дефляцийн байдлыг Харухико Куродаг арилгаж чадахуйц хүн гэж Засгийн газрын тэргүүн нь үзээд байгаа. Ноён Харухико Курода ч өөртөө итгэлтэй байгаа бөгөөд шинэ сангийн бодлого явуулж эдийн засгийн бүтцээ өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа Сангийн сайдтайгаа хүч хавсран ажиллах биз ээ. Мэдээж зах зээл тэдний хослосон шийдвэрүүдийг хүлээсэн хэвээрээ байна.
Сэтгэгдэл ( 0 )