Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголбанк, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, мах бэлтгэн нийлүүлэгч компаниудын төлөөлөл өнөөдөр нөөцийн махтай холбогдох асуудлаар мэдээлэл хийлээ.
Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 9200 тонн, Дархан-Уул аймагт 1000 тонн, Эрдэнэт хотод 1016 тонныг бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар дээрх гурван хотын хэмжээнд 62 тонныг худалдаад байна. Нийслэлд одоогоор 238 цэгээр дамжуулж нөөцийн мах борлуулж байгаа бол цаашид 350 цэг болгон өргөжүүлэх гэнэ. Энэ жилийн хувьд нөөцийн махыг 2-3 кг-аар жижиглэн савлан худалдах бөгөөд долдугаар сарын 15-ныг хүртэл тасралтгүй хангах талаар албанхыхан мэдээллээ.
Үнийн хувьд, нийслэлд жижиглэсэн 1 кг үхрийн мах- 5950 төгрөг, ямааны мах-4850 төгрөг, хонины мах-5750 төгрөгөөр тус тус борлуулж байна. Махаа гулуузаар авахыг хүссэн иргэдэд зориулж амралтын өдрүүдээр “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захуудаар хонь, ямааны гулууз, үхрийн өрөөл махыг 4400-5800 төгрөгөөр худалдах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )