Монголд ногоон үйлдвэрлэл хөгжүүлэх талаар ярив

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

 

Монгол Улсаас НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага буюу ЮНИДО-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Элчин сайд Г.Батжаргал тус байгууллагын Ерөнхий захирал Канде Юмкеллад Итгэмжлэх захидлаа барив.

Тэд Монгол Улс, ЮНИДО-гийн хамтын ажиллагаа, тэр дундаа Монголын аж үйлдвэрийн тоог нэмэгдүүлэн төрөлжүүлэх, байгальд халгүй ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

 Энэ оны 1 дүгээр сард Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт ногоон аж үйлдвэрийн салбар хуралдаанд оролцож, эл сэдвээр өргөн хүрээнд санал солилцох боломж тохиосонд талархаж яваагаа Ерөнхий захирал К.Юмкелла дурсан ярив. Ерөнхий захирал өнгөрсөн онд Монгол Улсад айлчилсан нь хоёр талын хамтын ажиллагаанд чухал түлхэц өгснийг Байнгын төлөөлөгч Г.Батжаргал уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кккк(202.126.91.171) 2013 оны 03 сарын 16

тэгээд яг ямар ногоон үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа юм бэ дээ

0  |  0
Top