”Бизнесийг ардчилна”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

2013 оны 4 дүгээр сарын 27-29-ний өрүүдэд Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дахь удаагийн бага хурлын хүрээнд “Бизнесийн ардчиллын чуулга уулзалт”-ыг Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гадаад харилцааны яамтай зохион байгуулахаар хамтран ажиллаж байна. Чуулга уулзалтад олон орны худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, төр засгийн болон иргэний нийгмийн төлөөлөл оролцоно.

Тус чуулга уулзалтын үеэр Төр, хувийн хэвшлийн уулзалт, Ил тод байдал, Компанийн нийгмийн хариуцлага, Авлигын эсрэг санаачилга зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Энэхүү чуулга уулзалт 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хурлын танхимд болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top