Стокгольм дахь Дипломат корпусын эмэгтэйчүүдийн клубын ээлжит “Өглөөний цай” арга хэмжээг Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын гэргий, хатагтай Д.Оюунбилэг хүлээн авч зохион байгуулжээ.
Уг арга хэмжээг “Монгол-ноолуурын эх орон” сэдвийн дор зохион байгуулж, Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдал, монгол ноолуур, ноос, ноолууран эдлэлийн тухай мэдээлэл хийж, Стокгольм хотноо шинэ тутам нээгдсэн “O&L Cashmere Fashion” дэлгүүртэй хамтран “Говь”, “Гоёо” брэндийн ноолууран эдлэлийн загварын үзүүлбэр үзүүлжээ.
Мөн энэ үеэр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь Стокгольмд ажиллаж буй гадаадын дипломатуудын сонирхлыг татсан, үндэснийхээ үйлдвэрлэлийг сурталчилсан ажил болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )