Харухико Курода хоёргүй сэтгэлээр ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч асан Харухико Куродаг Япон Улсын төв банкны ерөнхийлөгчөөр ажиллахыг парламент нь зөвшөөрсөн билээ. Тиймээс ноён Харухико Курода ажлаа хоёргүй сэтгэлээр хийх л үлдээд байна. Түүний толгойлж байгаа Төв банк инфляцийг 2 хувьд хүргэх зорилтыг урдаа тавьсан бөгөөд Засгийн газрын бондыг илүү урт хугацаатайгаар авч эхлээд байна.

Түүнийг төв банкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн Засгийн тэргүүн Шинзо Абегийн хувьд тус улсын  эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж ирсэн дефляцийн байдлыг арилгаж, эдийн засгийн тогтворгүй байдлыг арилгах ёстой гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top