Монголбанк татгалзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

 Өнөөдөр Монголбанкны дуудлага худалдаагаар банкууд 1402.04-1404.10 төгрөгийн ханшаар ам.доллар, 225.42-226.06 төгрөгийн ханшаар юань тус тус худалдан авах санал ирүүлжээ.

 Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж. Тэгэхээр төв банк валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор захад оролцдог энэхүү арга хэрэгслээс ээлжит удаагаа татгалзлаа.

 Ер нь ам.доллар, юаний ханш өнгөрөгч долоо хоногийн эхээр сулрах хандлагатай байсан бол долоо хоногийн сүүлийн өдрүүдэд чангарсан үзүүлэлттэй байсан юм.

 За харин Монголбанкны өнөөдрийн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 102 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп хийх санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top