Нөөцийн махыг дэлгүүрүүдийн хүссэн хэмжээгээр нийлүүлж байгаа гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Нөөцийн махны менежер буюу “Жаст Агро” ХХК нь нөөцийн махыг борлуулах дэлгүүрүүдийг сонгон гэрээ байгуулж, сав боодол, махыг жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж, 2013 оны 03-р сарын 6-ны өдрөөс борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. 

2013 оны 3-р сарын 18-ны өдрийн байдлаар дүүргүүдээс баталж өгсөн 350-иад дэлгүүрээс 330 дэлгүүртэй гэрээ байгуулаад байна. Эдгээрээс 9 дүүргийн 296 цэгээр борлуулалт хийгдэж байна. Цаашид борлуулалтын цэгийн тоог 350-д хүргэхээр ажиллаж байгаа аж.

Нөөцийн махыг дэлгүүрүүдийн хүссэн хэмжээгээр нийлүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар үхрийн мах 42тн, ямааны мах 50.1тн, хонины мах 71.7тн буюу нийт 163.8тн махыг борлуулалтанд гаргаад байна.

Борлуулалтыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу 2-3 кг-аар жижиглэж савласан байдлаар, 1кг үхрийн махыг 5950 төгрөгөөр, ямааны махыг 4850 төгрөгөөр, хонины махыг 5750 төгрөгөөр тус тус борлуулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(122.201.18.149) 2013 оны 03 сарын 22

Niiluulehgui geed yah ym.Mahaa umhiiruulehgeegui l ym bol.

0  |  0
zochin(122.201.18.158) 2013 оны 03 сарын 22

Nuutsluh nereer mungu ideh l arga shu de.Bolioochee.Zah zeeliinhee jamaar l yabag.Hudlaa zohitsuulj chadahgui baij bitgi gai bolood mungu ideed bai.HYANADAG GAZAR N HYANAH TSAG N BOLSON YM BISH UU.

0  |  0
zochin(122.201.18.146) 2013 оны 03 сарын 22

Nuutsluh nereer mungu ideh l arga shu de.Bolioochee.Zah zeeliinhee jamaar l yabag.Hudlaa zohitsuulj chadahgui baij bitgi gai bolood mungu ideed bai.HYANADAG GAZAR N HYANAH TSAG N BOLSON YM BISH UU.

0  |  0
zochin(122.201.18.128) 2013 оны 03 сарын 22

Nuutsiin mahig iim undur untei zarah baisan ym bol yund nuutsuldug bainaa.Hyamd zarah gej l nuutsuldug ym bish uu.Iim unetei yasig hun yaj abah ym be.iim untei mah abah chad**tai hun bga ym uu.

0  |  0
Top