Авлигаас ангид ажиллах гэрээнд Татварын албаны удирлагууд гарын үсэг зурна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Үндэсний татварын албанаас жил бүр Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ жилийн зөвлөгөөн уламжлал ёсоор Татварын албаны удирдах ажилтны сургалтаар өчигдөр эхэлж, аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Удирдах ажилтны сургалтын  хөтөлбөрт :

-    Монгол Улсын Төсвийн тухай

-    Татварын хууль тогтоомжид орсон өөрчлөлт

-    Татвар хураалтын үйл ажиллагаанд гарсан үр дүн, цаашид авах арга хэмжээ

-    Татварын нэгдсэн статистик боловсруулалт, татварын үйл ажиллагаанд эрсдэл тооцоход мэдээллийн ач холбогдол

-    Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, зорилт, хандлага,

-    Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох

-    Төрийн албан хаагчийн харилцааны ёсзүй

-    ОУВС, АНУ-ын Төрийн сангийн төслөөр Улсын төсвийн орлого, хяналтын газрын чадавхийг бэхжүүлэх хүрээнд  нэвтрүүлж буй олон улсын туршлага

-    Төрийн захиргааны ажлын өнөөгийн байдал, цаашид тавих зорилт

зэрэг үндсэн сэдвүүд багтсан бөгөөд, сургалтыг Удирдлагын Академийн багш, Татварын Ерөнхий Газрын холбогдох Газрын дарга нар зааж байна.

Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн маргааш эхэлнэ. Зөвлөгөөний үндсэн хэлэлцүүлгийн илтгэлийг ТЕГ-ын дарга Т.Батмагнай “Үндэсний татварын албаны 2012 оны ажлын дүн, 2013 оны зорилт” сэдвээр илтгэж, хэлэлцүүлэх юм. Зөвлөгөөнөөс гарсан санал, шүүмжлэлийг цаашдын ажил хэрэгтээ тусгаж ажилладгаараа чухал ач холбогдолтой.

Засгийн газраар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэчлэх, татварын орчны шинэчлэлийг эхлүүлж байгаа цаг үед энэ жилийн Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.            

Татварын алба авлигаас ангид байх чиглэлээр олон дорвитой шинэчлэл хийхээр эхлүүлсэн бөгөөд, Зөвлөгөөний хүрээнд Авлигатай тэмцэх газрын Авлигаас ангид ажиллах гэрээнд Татварын албаны удирдах ажилтнууд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
loohuuz(183.81.169.21) 2013 оны 03 сарын 23

tatvariinhan ****** avahgyi baij estoi haragdaach!!!

0  |  0
5-6 ТЭРБУМ ХАДГАЛДАГ НУУЦ АМРАГ(183.81.169.21) 2013 оны 03 сарын 22

ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛХААС ГАДНА БИЧЛЭГЭЭР БАРИМТЖУУЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Top