Швейцарийн Ганвор компаниас шатахуун авч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Манай улс шатахууны хангамжийн нэг үүсвэрээс ангижрахын тулд гуравдагч орнуудтай хангамжийн талаар ярилцаж байгаа гэдгийг Уул уурхайн яамны сайд дуулгалаа. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хятадын компанитай гэрээ хийж энэ сард авах 10,000 тн шатахууныг /АИ-92, дизель/ 100-150 ам.доллароор хямд үнээр авахаар болсон байна. Энэ нь манай экспортолж байгаа газрын тосны үнэнийг тэгштгэх, ил тод байдлыг бий болгож байгаа юм.

Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнээс өндөр буюу өрсөлдөх чадвар сул байгаагаас тухайн сард нийлүүлэх шатахууны 50 орчим хувь нь өөр эх үүсвэрээс нийлүүлэгдэж байна.

Тухайлбал: Швейцарийн Ганвор компаниас импортлогч компаниуд гэрээ хийж, 20000 орчим тонн бүтээгдэхүүнийг хямд үнээр авч байгаа аж.

Өнгөрөгч 1-2 сард БНСУ-аас 14000 тонн бүтээгдэхүүн орж ирсэн. БНХАУ-аас сард 10000 тонн бүтээгдэхүүн авах гэрээ байгуулсан аж.  Ингэснээр Монгол улс шатахууны хэрэглээний 50 орчим хувийг өөр орнуудаас 100-200 ам.долларын хямд үнээр авах нөхцөл бүрдсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН 00(202.9.47.131) 2013 оны 03 сарын 22

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top