Монгол Улсын байгалийн баялгийн талаар Британид хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн цуврал арга хэмжжээний хүрээнд ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас  Кембрижийн их сургуультай хамтран “Монгол Улсын байгалийн баялаг, түүний геополитик ба гео эдийн засаг” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 19-20-нд Кембрижийн их сургууль дээр зохион байгуулав.

Энэхүү олон улсын хурлаар оролцогчид Монгол Улс байгалийн баялгаа ашиглах талаар төр засаг, орон нутгийн бодлого, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо, байгаль экологи, хүн амд нөлөөлөх нөлөөлөл зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөв.

Монголын талаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин нарын төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсоноос гадна Их Британи, Дани, Орос, Хятад, Япон зэрэг орнуудаас төлөөлөгчид оролцов.

Хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр Кембрижийн их сургуулийн Монгол, Зүүн Ази судлалын төвийн захирал Профессор Хамфрэй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан “Тив дамжсан хөршүүд” нэртэй ном Кембрижид хэвлэгдэн гарсныг мэдээллээ. Мөн хурлын үеэр манай улсын ЭСЯ-наас “Монгол орон” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж нийтэд толилуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top