Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсээс гадаадын хөрөнгө оруулалтай, гадаад худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын тайлан мэдээ хариуцсан ажилтнуудад зориулж “Төлбөрийн тэнцлийн тайлан” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар гадаад секторын талаарх үндсэн ойлголт, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан төлбөрийн тэнцлийн аж ахуйн нэгжийн мэдээг хэрхэн, яаж гаргах талаар зөвлөмж өгч, энэ чиглэлээр харилцан санал солилцов.
Энэ удаагийн сургалтанд нийт 55 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд тэдгээрийн 15 аж ахуйн нэгж нь сургалтанд анх удаа хамрагдсан нь гадаад секторын статистикийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсныг харууллаа.
Сэтгэгдэл ( 0 )