“International Travel Mart -2013” болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 24

Монголын Аялал Жуулчлалын Холбоо  1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн 3 дугаар сард уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жилийн ITM – 2013 үзэсгэлэн яармагийг  Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд манай улсын 21 аймгийн аялал жуулчлалын газруудын төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутгийн зорих газрын онцлог байдал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ дээжээс авчиран сурталчилж байна. Нийт 120 талбайд  Монгол улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадагш чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг тур операторууд, жуулчны бааз, зочид буудал, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч үндэсний томоохон авиа компани, тийзийн үйлчилгээ эрхлэгч аялалын агентууд, урлаг соёлын байгууллага, гар урлал, ноос ноолууран эдлэл, үйлдвэрлэл эрхлэгчид гээд  нийт 130 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүд  оролцож байна.  Энэ жилийн нэг онцлог нь хөдөө орон нутгаас оролцогчид нилээд өргөн хамрагдаж байгаа бөгөөд Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Хөвсгөл гэх мэт аймгууд  нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байгаа аж.

Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, боломжийг олгодог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top