Нөөцийн мах худалдаанд гараад байгаа ч махны үнэ буурахгүй байна гэж гомдоллох иргэд цөөнгүй байгаа юм. Хямд гээд ястайг нь биш цулыг нь авах сонирхолтой иргэдийн хувьд ингэж хэлэхээс ч аргагүй юм. Учир нь махны үнэ өсөлттэй байгаа. 3-р сарын 20-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.1-4.4 хувь, хонины ястай махны үнэ 3.1 хувь, адууны махны үнэ 4.3 хувиар өссөн байна. Харин ямааны махны үнэ 1.4 хувиар буурчээ. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.2-0.8 хувь, хонины ястай махны үнэ 1.1 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар өссөн бол, ямааны махны үнэ 1.7 хувиар буурсан байв 3-р сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7800 төгрөг, хонины цул мах 7750 төгрөг, үхрийн /ястай/ мах 8500 төгрөг, үхрийн цул мах 9543 төгрөг, ямааны мах 5833 төгрөг, адууны мах 6450 төгрөгийн үнэтэй байв.
Сэтгэгдэл ( 2 )
Mongold amidrahad berh bgaa yum bna. Bi Solongost honinii targan havirga 7500 wonoor avch iddeg Mongol Solongosiin ts**ingiin zoroo yamar bilee
тэдээс дээш м****тай айлаас авах татварийг нэмэх хэрэгтэй манайх эсрэгээрээ м****чин нэртэй шимэгчдэд нь өгөөд байх юм одоо жийпээр м****аа хариулж байна