Үнэт цаасны зах зээлийн тухай хууль мэндлэх өдрөө хүлээж байгаа энэ үед Үнэт цаасны салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан байна. “Санхүүгийн Зохицуулах Хорооны үйл ажиллагааны стратеги"- ийн хүрээнд эл төлөвлөгөө батлагдаж байгаа юм.
Монгол Улсын үнэт цаасны зах зээл 20 жилийг ардаа орхиж энэ хугацаанд хөгжлийн үе шатуудыг дамжин өнөөдрийн түвшинд хүрчээ. Шинээр бий болж буй зах зээлийн хувьд олон бэрхшээлийг туулж, багагүй амжилтад хүрсэн ч цаашид хийж гүйцэтгэх олон ажил, давж гарах олон даваа байна гэж тус газраас үзэж байгаа аж.
Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдсан цагаасаа төрийн зохицуулагч байгууллагын хувьд үнэт цаасны зах зээлд төрийн хууль тогтоомж хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэхээс гадна тус зах зээлд төрийн бодлогыг тодорхойлж цаашдын чиглэлийг тогтооход өөрийн үүргийг гүйцэтгэж ирсэн.
Түүнчлэн 2009 оноос хойш өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд зах зээл дэх мэргэжлийн байгууллагуудын санаа бодлыг харгалзан зохицуулагч байгууллагын хувьд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлан, түүнийхээ дагуу цаашдын 4 жилийн үйл ажиллагааг хөтлөн явуулж ирсэн бөгөөд энэ удаа 2012-2016 оны төлөвлөгөөг залгамж болгон баталсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
йыбйб