Насанд хүрээгүй хүүтэй уг эмэгтэйн 18 настай охин бас секс хийдэг байжээ. Өдгөө 49 настай Сюзан Боркт 13 настай хүүг бэлгийн ажилд уруу татан секс хийсэн хэмээн буруутгагдаж 13 жилийн хорих ял өгөхөөр төлөвлөжээ. Мөн Сюзаны 18 настай охин ч шүүхэд дуудагдан мэдүүлэг өгчээ. Рейчил охин ч гэсэн уг хүүтэй зэрэг бэлгийн харьцаатай байснаа мэдүүлжээ. Сюзан хүүг 11 настай байхад нь л оролдож эхэлсэн гэнэ. Хүүд янз бүрийн бэлэг болон “Xbox” тоглоомын приставк хүртэл өгч байжээ. Ингээд гурван ч хүүхдийн эх тэрээр хүүг 13 нас хүрэхэд анх удаа секс хийсэн аж. Тэр үеэр хүү хатагтайн 18 настай охинтой болздог болсон байна. Бүх хэрэг явдал илт болсны дараа хүү охинтой нь бас бэлгийн харьцаатай байснаа мэдэгдсэн юм. Сюзан: -Би маш харамсаж байна. Би хүүгийн гэр бүлийнхнээс уучлалт хүсье. Би өөрийн хайртай хүмүүсээ бүгдийг нь хуурчээ. Би хийсэн үйлдэлдээ буруугаа хүлээж байна. Зүрх минь маш ихээр шаналж байна. Би өдөр болгон нүглийнхээ төлөө залбирах болно хэмээн шүүх хурал дээр мэдүүлсэн ажээ. Мөн хүүд учруулсан сэтгэл санааны хохирол болгон нэг сая доллар ар гэрийнхэнд нь төлүүлэхээр болжээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )