"Европын Холбооны худалдааны өдрүүд" сургалт семинар болж өнгөрлөө. Европын Холбооны худалдааны газар, Эдийн Засгийн Хөгжлийн Яам, МҮХАҮТ хамтран энэхүү сургалтыг зохион байгуулав. Арга хэмжээнд Европын Холбооны худалдааны газрын экспертүүд ЕХ-ны зах зээлд Монгол Улсаас бараа бүтээгдэхүүн экспортлоход тавигддаг шаардлагуудын талаар танилцуулга, тайлбар хийж, тэдгээр шаардлагуудыг хангахад хэрхэн яаж дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн Монголын төр болон хувийн хэвшлийнхэнтэй харилцан үр өгөөжтэй түншлэлийг бий болгох чиглэлээр харилцан ярилцлаа.
Тус сургалтын үеэр болон Европын Холбооны талаас Европ руу бараа бүтээгдэхүүн экспортлогчдод зориулан 2004 байгуулсан “EU Export Helpdesk” мэдээллийн нэг цэгийн онлайн үйлчилгээний алба, ЕХ-ны Худалдааны ерөнхий газар, ЕХ-ны Төлөөлөгчийн газраас мэдээлэл, танилцуулга хийв. Уг арга хэмжээнд ЕХ-ны гишүүн орнууд ХБНГУ, Франц, Чех, Франц Англи, зэрэг Европын Холбооны Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх консулууд, Европын бизнесийн төлөөлөл нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон бөгөөд Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний гишүүн компани, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл, МҮХАҮТ-ын салбар танхимын удирдлагууд зэрэг нийт 120 гаруй төлөөлөгчид оролцож амжилттай зохион байгуулагдав.
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Оюунчимэг, ЕХ-ны Төлөөлөгчийн Газрын 1-р нарийн бичгийн дарга ноён Чекути, ЭЗХЯ-ны төлөөлөгч нар уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд уулзалтын үеэр ЕХ-ны Худалдааны ерөнхий газар Эскудеро-Санчез, Гаалийн Ерөнхий Газар-Гаалийн тухай хуулийн шинэчлэл, бизнесд хэрхэн нөлөөлөх нь , ЕХ-ны санхүүжилттэй “ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих төсөл, ГХЯ-Монгол улс ЕХ-ны хооронд байгуулах Түншлэл хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээнд стандарт, нормын талаар тусгасан талаар товч танилцуулга, МҮХАҮТ-ын БХОДГ-ын дарга Ж.Оюунчимэг-Экспортын стратеги, Монголын Үндэсний Маркетингийн Төвийн зөвлөх- Степен Крепел нар мэдээлэл хийв. Тус сургалт-семинарт Говь ХК, Алтай Кашимер ХХК, Пи Си Вай ХХК, АПУ ХК, Алко Групп, Ноосон Зангилаа дундын хоршоо, Эрдэнэт хивс, Модерн гэр, Саран Эх ХХК гэх мэт нийт 60 гаруй компанийн төлөөлөгчид оролцож саналаа солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )