“Үйлдвэржилтийн шинэ эрин-үе, ханган нийлүүлэлт” сэдэвт үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 26-28-нд болох гэж байна. Тус үзэсгэлэнд Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулагчаар ажиллаж, нийт 160 гаруй аж ахуй нэгж оролцох аж.
Арга хэмжээний хүрээнд уул, уурхай, эрчим хүч, зам, барилга, эрүүл мэнд, боловсролын салбарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үйлдвэрлэгч-худалдан авагч талууд бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, цаашид төр, хувийн хэвшлийнхний холбоог сайжруулах бодлого, чиглэлээ тодорхойлох хэлэлцүүлэг хийх болон гэрээ, санамж бичиг байгуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )