Хятадын дарга Орост айлчилж стратегийн түншлэлээ хөгжүүлж байна. Оросын Медведев Алс Дорнод, Сибирийнхээ хөгжилд зориулж 10 триллион рубль тусгайлан гаргах жишээний. Ингээд Си Ци Пины айлчлалын үеэр хамтын ажиллагааны “хар мянган” гэрээнд гарын үсэг зурцгаав. Түүний дотор нүүрсний салбарын хамтын ажиллагаа ихээхэн өргөжиж байна. Баабарын хэлснээр “сөнөх юм байх” гэсэн чинь тийм шинж ерөөсөө алга. Энэ тухай ярих гэсэн юм…
Оросын En+ Group, Хятадын Shenhua Group Corporation, бас Хятадын Хөгжлийн улсын банк Оросын Алс Дорнод дахь нүүрсний болон дэд бүтцийн төслүүдийг хамтран хөгжүүлэх тухай хүрээ гэрээнд гарын үсэг зурав.
Энэ гэрээнд En+ Group-ын Ерөнхий захирал Артем Волынец, Shenhua Group Corporation-ны Захирлуудын зөвлөлийн дарга Чан Сиу, Хятадын Хөгжлийн улсын банкны Захирлуудын зөвлөлийн дарга Чэн Юань нар гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах үед ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин, Хятадын Ерөнхий сайдын орлогч Ван Ян нар байлцжээ.
Энд гэрээний дагуу Хятадын Хөгжлийн улсын банк Оросын Алс Дорнодод нүүрс олборлох, харгалзах дэд бүтэц барих хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд нь En+ Group, Shenhua Group-т 2 миллиард долларын санхүүжилт олгохоор болжээ.
Энэ хоёр компани дараах ажлыг хийх аж:
• Дорнод Сибирь, Алс Дорнодод нүүрс хайх, олборлох, боловсруулах, баяжуулалт хийх.
• Төмөр зам, авто замыг оролцуулан харгалзах дэд бүтэц барих.
• Нүүрс олборлох, боловсруулах төслүүдийг цахилгаанаар хангах цахилгаан станц барих.
• Алс Дорнодод боомтын хүчин чадлыг хөгжүүлэх
• Олборлосон нүүрсийг Хятад болон Азийн бусад орнуудын эцсийн хэрэглэгчдэд худалдах ханган нийлүүлэлтийн бүтцийг байгуулах.
Хятад дэлхийн нүүрсний 50 илүү хувийг хэрэглэдэг, дэлхийн нүүрсний үндсэн импортлогч, мөн Хятадын эрчим хүчний хүчин чадлын 70 орчим хувь нь дулааны (нүүрсний) цахилгаан станцуудад ногддог гэдгийг энд дурдах хэрэгтэй байх.
Харин En+ Group бол 2008 оноос нүүрс олборлолтын төслүүд хэрэгжүүлж байгаа. Одоо 4 миллиард тоннын нийлбэр нөөцтэй орд газрын лиценз эзэмшдэг. Тэр нь Дорнод, Сибирь болон Казакстанд байдаг. 2012 оноос Хятад болон Азийн орнуудад нүүрс нийлүүлж эхэлсэн.
En+ Group бол оросын хамаг томчууд нийлж байгаад саяхан байгуулсан эд. Би энэ талаар зөндөө л бичиж байсан даа. Манайхан ямар “юм мэдэх” биш. Үхсэн хойноо “муу” Дерипаска гэж байгаа юм чинь…
Харин Хятадын Shenhua Group Corporation бол дэндүү аварга эд л дээ. Манайхан барилгачин ядарсан хужаа гэж л бодоод байдаг юм. Энэ муу Shenhua-г хөөж гаргая л гэж байгаа юм чинь…
Манайхны “юм мэдэхгүй” арай дэндүү. Сая манай засгийн газрын нөхдүүд С.Чемезовоос бензин гуйх гэж Эрхүү очсон юм шиг байгаа юм. Хамгийн зөв хүн рүүгээ очсон хэрэг л дээ.
С.Чемезов бол “Ростехнологийн” захирал юм. Энэ бол Оросын бүх аж үйлдвэрийн хаан гэсэн үг.
Яагаад ч юм Эрхүүд суудаг юм. “Ростехнологи” гэвэл дэлхий дахинаараа цочдог юм. Яагаад гэвэл “Ростехнологид” батлан хамгаалах болон стратегийн зориулалт бүхий 17 том холдинг, 663 компани, байгууллага харъяалагддаг. Харин манайх бол “огт тоохгүй” байгаа юм чинь…
Тэгсэн чинь манай хэвлэлд ингэж мэдээлж байна: “Бүрэн эрхтэй Монгол Улсын Засгийн газрын нөхдүүд хаа хамаагүй хязгаарын жижиг хот Эрхүүд очиж хэн ч мэдэхгүй Чемезов гэдэг нэг муу мужийн түвшний түшмэлээс бензин гуйж эх орныхоо нэр төрийг гутааж байна.” Ёстой янзтай, Чемезовыг ингэж загначихаад бензин авч харагдаач, нефтийн үйлдвэр барьж харагдаач…
Энэ мэтчилэн сүүлийн хэдэн жил манайд “ардчиллаар гайхуулах”, “ардчиллаар томрох” өвчин туссан байна.
Ер нь бол хөгжлөөрөө, бүтээн байгуулснаараа бахархдаг улс гэж байхаас цулгуй ардчиллаар гайхуулдаг улс гэж манайхаас өөр байхгүй байх…
Монгол болохоор “ардчилсан”, “чөлөөт зах зээлтэй”, “их сайхан” улс юм гэнэ. Харин Орос, Хятад хоёр “ардчилалгүй”, “чөлөөт зах зээлгүй”, “их муухай” улс юм гэнэ. Тэгээд энэ хоёрыг “загнах” нь ардчилсан улсын “эрх, эрх чөлөө” юм гэнэ.
Миний ойлгож байгаагаар манай хоёр том хөрш “ардчилсан” байна уу, “ардчилсан биш” байна уу бидэнд тийм чухал асуудал биш л баймаар…
Биднийг ингэж “томорч” байх хооронд нөгөө хоёр чинь стратегийн түвшинд ийм л том юм хийж байна ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл ( 4 )
угаасаа иим доромжилсон өнгө аясаар бичихгүи бол юу ч оилгохоо больчихсон юм шиг баигаа юм Мэдээллиин зуунд мэдээлэл ****ь хурдан олж авч хурдан сэтгэн боловсруулж ****ь хурдан амжиж гэрээ хиисэн нь л хожино шүү дээ
Vnheer vnen shvvmjiljee. ..manaihiig ulstoriin manan dund mansuurch baih hoorond tsaad ***r horsh chini neg medhed mongoliin deegvvr gvvr barichihlaa...
Аяаяаь хатуу ч гэсэн үнэн шүүмжлэл байна шүү. Нөхдөө ****ив өлгөж аваад хэрэгжүүлээд явчих ухаантан байна уу тэгээд.