МИАТ-ийн онгоцны дугуй солигдохгүй байгаад Оросын гаалийнхан буруутай гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

МИАТ ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 аяллын  Боинг 737-800 агаарын хөлөг ОХУ-ын нийслэл Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд хоёр хоногийн турш саатаад байгаа. Тэгвэл МИАТ компаниас онгоцны саатлын талаар дараах мэдээллийг өгч байна.


 “МИАТ компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн  2013 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн (Москвагийн цагаар 20:50 цагаар хөөрөх хуваарьт)  ОМ136 аяллын  Боинг 737-800 агаарын хөлөг цаг агаарын таагүй үзэгдэл-цасан шуурга болон хуваарьт бус техникийн үйлчилгээний улмаас Москва хотод түр саатсан.

 Москва хот дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газар уг нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тухыг хангахын тулд зохих дүрэм журмын дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Уг нислэг 120 зорчигчтойгоос 95 нь Берлинээс, 25 нь Москвагаас бүртгүүлсэн байна.

 Москва хотын Шереметьево  Олон Улсын нисэх буудал дээр уг агаарын хөлөгт техникийн үзлэг хийх үед хөл ангийн нэг дугуйг солих шаардлага үүссэнийг тогтоосон бөгөөд Улаанбаатар хотоос онгоцны сэлбэг, дугуйг явуулаад байна.

 Онгоцны дугуй хүрэх газраа очоод байгаа ч  Оросын гаалийн үйл ажиллагаанаас үүдэн дугуйг одоогоор солиогүй байна. Иймээс Боинг 737-800 агаарын хөлгийн нэг дугуйг сольсны дараа нислэгийг хэвийн үргэлжлүүлнэ” гэжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganbayr(203.160.55.2) 2013 оны 03 сарын 27

yamarch bichig barimtgui duguig orosin ga**i yaj oruulahuu de orosud ajila** hij bgaa shuu de

0  |  0
Орос(122.201.18.12) 2013 оны 03 сарын 27

Орос бол монголчуудыг хамгийн бүдүүлэг б****иар амьтан гэж боддог. Тэд баян цагаан арьстнуудыг шүтэж атаархдаг боловч ядуу завааныг бас тэвчдэггүй юм. Яг над шиг. Боловсрол соёлын үнэргүй нэг их гоё хувцас өмсөж нус шүлсээрээ тургисан бас дээрэнгүй орчноо мэдэрдэггүй олон олон з****уучууд гадуур холхиж байна. Тэднийг би бас ингэж үзэн яддаг. Зөв бурууг би мэдэхгүй. Үнэн л энэ.

0  |  0
zochin(77.252.70.213) 2013 оны 03 сарын 26

bvhel bvten uls bj gants ongotsoo bvten bolgoh gej vnen ***oo chireh yum daa hvnii gazar ymar jijigee medsenvv mongoldoo l ymaraa gaihuul

0  |  0
туршигч(203.194.114.178) 2013 оны 03 сарын 26

Бүгд найрамдах солонгос улсын ерөнхийлөгч

0  |  0
туршигч(203.194.114.178) 2013 оны 03 сарын 26

Бүгд найрамдах солонгос улсын ерөнхийлөгч

0  |  0
туршигч(203.194.114.178) 2013 оны 03 сарын 26

Бүгд найрамдах солонгос улсын ерөнхийлөгч

0  |  0
Top