Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 40 сая ам доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 32 сая ам.долларыг 1410.27 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 226.40-227.08 төгрөгийн ханшаар 105 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк юаний арилжаанд оролцоогүй аж.
Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 75 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп хийх, мөн форвард хэлцлээр Монголбанкинд 10 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлж форвард хэлцлийг байгуулаагүй аж.
Сэтгэгдэл ( 1 )
xansh ondor baixad ymnii une buuna gewel gorid