Маргааш буюу 28-ны өдөр Кипр улсын бүх банкууд үйл ажиллагаагаа сэргээнэ гэдгийг тус улсын эрх баригчид мэдэгдээд байгаа. Гэхдээ эрх баригчид банкуудыг эргээд хэвийн ажиллуулахын тулд данс эзэмшигчид мөнгөө татахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
Тодотгоход, тус улс Европын холбооноос 10 тэрбум еврогийн тусламж авахын тулд эхний хоёрт орох том банкаа дампууруулж бонд эзэмшигчид болон даатгалгүй хадгаламж эзэмшигчдийн зарим хэсэг нь мөнгөө авч чадахгүй байдалд орсон юм. Одоогийн нөхцөл байдлыг харахад дансандаа 100,000 еврогоос дээш мөнгөтэй хадгаламж эзэмшигчдийн 40 орчим хувь нь татвар төлөх буюу дансанд нь хаалт тавигдах болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )