“Дойче Баан”-ын удирдлагууд “Шинэ төмөр зам”-д оролцохоор ирэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

ХБНГУ-ын  төмөр замын “Дойче Баан” ХК-ийн ерөнхий захирал бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доктор. Рудигэр Грубэ нарын эрхмүүд манай улсад өнөөдөр ирж байгаа юм. Тэд өнөөдөр, маргааш хоёр өдөр манай улсад хийх айлчлалынхаа хүрээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нартай албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Ер нь бол ирэх сард эхлэх учиртай “Шинэ төмөр зам” төсөлд оролцох оролцооны талаар хэлэлцэх магадлал өндөр байгаа юм.  

 Манай талаас төмөр замын тээвэр, логистикийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг энэ компанитай төмөр замын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа манай улсад хэрэгжүүлэх төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, монголын төмөр замын салбарын боловсон хүчнийг бэлтгэх, төмөр замын тээвэрлэлтийн удирдлага, зохион байгуулалтын дэвшилтэт арга барилаас суралцах, мэдлэг туршлага хуваалцах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар зорьж  байгаа. Энэ хүрээнд ч талууд хэлэлцэнэ.

 Тэгэхээр  Шинэ төмөр зам төслийн эхний ээлжинд баригдах Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 260 орчим километр төмөр замд Германы “Дойче Баан” ХК оролцох эсэх асуудал энэ өдрүүдэд тодорхой болох биз ээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
taisyn(202.55.183.178) 2013 оны 03 сарын 27

gemanchyyd yumig hisen chig xiideg yls da

0  |  0
Top