Америкийн гол индексүүд өгсөөд эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

Өнөөдөр Америкийн хөрөнгийн захын гол индекс Dow Jones, S&P 500,  Nasdaq индексүүд өсөөд эхэллээ. Өчигдөр S&P 500 индекс нэлээд уналттай байсан юм. Ямартай ч тус улсын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээж, бондын худалдан авалтаа цаашид үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь зах зээлд оролцогчдод итгэл төрүүлсэн. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке бодлогын хүүг өсгөхгүй байх гол шалтгааныг ажилгүйдлийн түвшинтэй холбон тайлбарласан юм. Түүнчлэн тус улсын эдийн засгийн гол мэдээнүүд сайн гарч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top