МИАТ ХК зорчигчдод нөхөн төлбөрийг бэлнээр олгосон гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

МИАТ ХК   “Шереметьево”  олон улсын нисэх буудал саатаад байсан зорчигчдыг өчигдөр 19:30 цагт Улаанбаатараас тусгай нислэг гарган, өнөөдөр 10:30 цагт тээвэрлэн авчирчээ.

 Тус компанийн 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн  ОМ 136 дугаар  аялал техникийн болон цаг агаарын шалтгаанаар 2 хоног саатсан юм.

 ОХУ-ын Москва хот дахь Шереметьево-2 олон улсын нисэх буудалд нислэгийн өмнөх техникийн үзлэг хийх явцад Боинг 737-800 агаарын хөлгийн үндсэн 4 дугуйны нэгнийх нь  хий суларсан байсан. Үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний зааврын дагуу хий суларсан дугуйг солих шаардлагатай байдаг тул Улаанбаатар хотоос нөөц дугуйг 3 дугаар сарын 25-ны өдөр Аэрофлот компанийн СУ 331 дугаарын нислэгээр тээвэрлүүлсэн боловч ОХУ-ын гаалийн  дүрэм, үйл ажиллагаанаас шалтгаалан уг дугуйг гаалийн агуулахаас авч чадаагүй. 

 Энэ байдлаас шалтгаалан дугуй солих үйл явц нэлээн удаашрах нь тодорхой болсон тул  МИАТ ХК-ийн удирдлагын  шийдвэрээр зорчигчдыг  авчраад байна.

 Москва хот дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газар уг нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тухыг хангахын тулд зохих дүрэм журмын дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авсан бөгөөд зорчигчдод нислэгийн саатлын нөхөн төлбөрийг бэлнээр олгосон аж.

 Мөн энэхүү нислэгийн сааталтай холбоотойгоор зорчигчдын гомдлыг хүлээн авч, түргэн шуурхай барагдуулна гэх мэдээллийг тус компаниас өгч байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өНДӨР БОЛГОХ НУУЦ(202.5.202.21) 2013 оны 03 сарын 29

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272

0  |  0
хохо(203.194.115.39) 2013 оны 03 сарын 28

********д********тай бүх арга хэмжээг авсан гэнэ үү яаж ингэж улайхгүй хэлж чаддаг байнаа

0  |  0
хүслээрээ болооч(122.201.18.48) 2013 оны 03 сарын 28

Саатдаггүй онгоцоороо яв**** даа. Хүчээр МИАТ-д суулгачихсан юм шиг

0  |  0
Top