Дэлхийн аялал жуулчлалын шилдэг хотоор Аргентиний Мардель Плата шалгарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

“Trip Advisor “ веб сайтаас зохион явуулж дэлхийн аялал жуулчлалын шилдэг хотуудыг чансаагаар эрэмблэхэд Аргентиний Мардель Плата амралтын газар тэргүүлсэн бол хоёр дугаар байрт Бразилийн Сан-Паула орсон байна.

Жагсаалтын дараалалаар Уругвайн нийслэл Монтевидео,Энэтхэгийн далайн эрэгт орших “Гэрэл чийдэнгийн хот “ нэрээр алдаршсан Австралийн Перт,Мексикийн нийслэл Мехико ,Австралийн санхүү,засаг захиргааны төв болох Тасмани мужийн нийслэл Хобарт хотууд бичигджээ.Мөн Мексикийн Гвадалхара хот дэлхийд аялал жуулчлал хамгийн эрчимтэй хөгжиж байгаа хотоор зүй ёсоор бүртгэгдээд байгаа юм.

Энэхүү жагсаалтын 9-т манай хойд хөршийн нийслэл Москва хот жагсаад байгаа бол  дэлхийн аялал жуулчлалын шилдэг арван хотын нэгээр Италийн баруун өмнөд хэсэгт орших Турин хот тодроод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top