Манай улс 13.3 сая баррель газрын тос Хятадад экспортложээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Манай улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 30 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 21 талбайд 16 аж ахуйн нэгжтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа аж. 8 талбайд сонгон шалгаруулалт явуулсан, 1 талбайд нээлттэй тендер зарлаад байна.

Үүнээс “Тосон-Уул XIX”, “Тамсаг-XXI” талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “БХГ-97” талбайд “Доншен Газрын тос (Монгол)” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Бусад 18 талбайд хайгуулын ажил хийгдэж байна.

Улсын хэмжээнд 1998 оноос 2013.02.27-ны өдрийг хүртэл нийт 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлож, 13.3 сая баррель буюу 1.8 сая тонныг БНХАУ-д экспортлон газрын тосны борлуулалтын орлогоос “Петрочайна Дачин Тамсаг” ХХК 251 тэрбум, “Доншен газрын тос (Монгол)” ХХК 81 тэрбум төгрөг буюу нийт 332 тэрбум төгрөгийг Монгол улсын төсөвт оруулсан байна. Үүнээс 2012 онд нийт 123 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
voo(108.247.248.150) 2013 оны 03 сарын 29

baigaa iymaa tushigleed jijigheen bolovsruulah uildver barchihgvi. gadnaas guilagchlaad l... gadnaas tulsh avsan zard** n aimaar iym baig****dee. bid ch arggvi l aatai bayan uls shuu.

0  |  0
Top