Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг роялтитой болгоно гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байгаа аж.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгийн газар дээр боловсруулсан хуулийн төсөлтэй уялдуулах, нэгдсэн ойлголтод хүрэх ажлыг зохион байгуулж дууссан бөгөөд Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа  талаар салбарын яамнаас дуулгаж байна.

Хуулийн төсөлд: Орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, Өртөг нөхөх зардлын хянан шалгах тогтолцоог хараат бус хөндлөнгийн байгууллагаар хийлгэх, Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Төрийн байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгох, Бүх бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр /роялти/-той болгох, Роялтийн хувь хэмжээнээс орон нутагт тодорхой хэмжээг хуваарилах зэрэг асуудлуудыг тусгаад байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top