Н.Золжаргал Бундесбанкны Ерөнхийлөгчтэй уулзав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ХБНГУ-д ажлын айлчлал хийх үеэр түүнийг тус улсын Төв банкны Ерөнхийлөгч доктор Е.Вайдманн Франкфурт хотод дах Бундесбанкны төв байранд хүлээн авч уулзлаа.

Энэ нь хоёр улсын Төв банкны Ерөнхийлөгч нарын анхны албан ёсны уулзалт юм. Уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг байдалд болж өнгөрсөн бөгөөд юуны өмнө хоёр банкны найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэвэл зохих зарим асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтад Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Даваадорж болон Бундесбанкны Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Б.Калтенхаузер нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top