370 тэрбумын зээлээр цемент, арматурын үнийг тогтворжуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрсөн нэгдүгээр сард Монголбанктай “Үнэ тогтворжуулах” гэрээ байгуулсны дагуу барилгын арматур, цемент нийлүүлдэг аж ахуй нэгжүүдтэй өнөөдөр гэрээ байгуулав.

Хамтарч ажиллан үнэ тогтворжуулах гэрээ байгуулсан 38 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа гурван жилээс дээш хугацаагаар цемент, арматур импортоор оруулж ирсэн туршлагыг гол шалгуур болголоо. Эдгээр аж ахуйн нэгжид 100 сая төгрөгөөс 4 тэрбум төгрөг хүртэл хэмжээний хөнгөлөлттэй зээл олгох юм.  Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд ирэх аравдугаар сар хүртэл буюу барилгын улирлын идэвхтэй үед үнэ  тогтвортой байлгах,  үнэ нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээх юм.

Гэрээ байгуулахын өмнө барилгын материал нийлүүлдэг аж ахуй нэгжүүдээс цементийн задгай үнийг 175, ууттайг 165 мянган төгрөг байхаар гэрээнд тусгах санал гаргасан нь маргаан дагуулсан юм. 

Энэ талаар Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатар “Манай холбоо гуравдугаар сарын 15-нд байгуулагдсан.  Жилд гурван сая тонн цементийн хэрэгцээ байдаг. Барилга барьж байх ид үед цементийн үнэ нэмэгдэж 210 мянган төгрөгт хүрч  байсан. Тиймээс бид дунджаар задгай үнийг 170, ууттай үнийг 165 мянган төгрөг байлгаснаар үнэ  нэмэгдүүлэхгүй нийлүүлэх бүрэн боломжтой.  Задгай цементийн хувьд ажиллагаа ихтэй, зардал ихтэй, технологи нь өөр байдаг учраас  бид үнийг  170, 165 мянган төгрөгөөр байлгах санал дээр багагүй маргалдлаа. Гэхдээ хоёр тал ойлголцсон учраас гэрээнд гарын үсэг зурахаар боллоо” гэсэн юм.

Гэрээний дагуу  Монголбанкнаас аж ахуйн нэгжүүдэд  370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм.  Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба  “Аж ахуйн нэгжүүдэд 100 саяас дээш төгрөгийн зээл олгоно. Барилгын материалын үнэ долоо, наймдугаар сард хамгийн өндөр байдаг.  Арматур нь 145, цемент нь 210 мянга хүрэх тохиолдол ч бий.  Гэрээг байгуулснаар одоогийн байгаа үнэд нь барих боломж бүрдүүлж байна” гэлээ.

Орон  сууцны үнэ тогтворжуулах, иргэдээ хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулах зорилготой ажиллаж буй Барилга, хот байгуулалтын яамны зүгээс дээрх гэрээг байгуулснаар барилгын материалын үнийг тогтвортой байлгаж, цаашлаад орон сууцны метр квадратын үнийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Маргааш БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, барилгын материал нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.170.80.52) 2013 оны 04 сарын 02

Хөдөлмөрийн сайдын хийх нэг чух**** ажил бол монгол з****уучуудыг ажил хөдөлмөрт дуртай болгох ажил Тэгж байж монголчууд сэргэж өндийнө Ажил хөдөлмөрт дуртай болгохын тулд бригад хэсэг болгож зохион байгуул****тад оруулах хэрэгтэй Сум орныхоо нэрийг унагаахгүй гээд з****уучууд мэдээж зүтгэж таараа Тэгж дотор нь хариуц******** үүргийг нь үүрүүлээд дотроос нь дарга ахлагчийг нь сонгуулаад бригад хэсгээрээ тодорхой ажлууд дээр хатуу зохион байгуул****ттайга ар хөдөлмөрлөх явд**** маш чух**** байна Одоо болохоор ганц нэгээр ямар ч нэр нүүр үүрэггүйгээр яваад огт бүтэхгүй байна М****чид хоршоо гээд нэгдээд байхад ийм хөдөлмөрийн бригадад сум багаараа амьтан ах дүүгээрээ нэгдэж эх орны бүтээн байгуул****тад оролцох нь чух**** Эх орноо гэсэн үзэл санааны доор монгол з****уучуудыг ингэж босгох хэрэгтэй байна

0  |  0
met**lurg(202.9.46.93) 2013 оны 04 сарын 02

uildver barichihaar l mungo bhiin

0  |  0
barilgachin(103.9.89.226) 2013 оны 03 сарын 29

tegeed xeden togrog baixiig ni bichixgui yasiin une ni ted baina geed bicheeguigees xoish naad medeerxuu ymaa bichij yadgiin

0  |  0
Top