Гол барааны үнэ буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Хүнсний гол нэрийн барааны үнийг 27-ны өдрийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурчээ.

Махны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.1-4.4 хувь, хонины ястай махны үнэ 2.4 хувь, адууны махны үнэ 5.1 хувиар өссөн бол, ямааны махны үнэ 0.3 хувиар буурсан байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 0.8 хувь, ямааны мах 1.1 хувиар өссөн бол, хонины ястай махны үнэ 0.7 хувиар буурч, үхрийн махны үнэ өөрчлөлтгүй байв.

1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7743 төгрөг, хонины цул мах 7667 төгрөг, үхрийн /ястай/ мах 8500 төгрөг, үхрийн цул мах 9543 төгрөг, ямааны мах 5900 төгрөг, адууны мах 6500 төгрөгийн үнэтэй байлаа.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 16.3 хувиар өссөн бол, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурсан байв.Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 3-р сарын 27-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.

Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.8 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.  

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.133) 2013 оны 03 сарын 29

khudlaa

0  |  0
Top