Шинэ стандартууд батлагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 30

Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсад мөрдөгдөх 15 стандартыг хэлэлцэн баталжээ. Тухайлбал “Зүрхний шигдээсийн титэм судсан дотуурх эмчилгээ”, “Элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ”, Ангиографийн оношилгооны стандартууыг шинээр баталж, “Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл эмнэлгийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5527 : 2005”, “Холбооны кабелийн суурилуулалт. Ерөнхий шаардлага MNS 5276:2013”, “Зэсийн баяжмал. Техникийн шаардлага MNS 2079:2013”, “Адуунчулуун”-ы нүүрс. Техникийн шаардлага MNS 1068:2013” зэрэг стандартуудыг дахин шинэчилж, Кран - Ачаа төссөллөх үндсэн зарчим ба ачаа өргөх хувилбар, Өөрөө явагч кран, Кран жолоодох заавар, Барилгын машин ба тоног төхрөөрөмж - Бетон шахуурга, Техникийн үзүүлэлтийн шалгалт зэрэг кран ажиллах зарчмын олон улсын стандартуудыг үндэсний болгон хөрвүүлснийг тус тус хэлэлцэн баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top