Ерөнхий сайд Н.Алтанхуяг s Дорноговь аймагт ажиллахдаа Замын-Үүд боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх ажлыг түргэтгэх, тус боомтын хүнд даацын автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын барилгыг, гаалийн хяналтын 2,3 км замын ажлыг энэ оны 06 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ ажлын хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Дээрх замыг энэ оны 06 сарын 15-нд багтаан хийж гүйцэтгүүлэх шууд гэрээ байгуулж, Хөгжлийн банкнаас санхүүжлүүлэхээр боллоо. Гаалийн рентген хяналтын талбайгаас төмөрзамын шилжүүлэн ачих терминал хүртлэх 8.7 км хатуу хучилттай, хүнд даацын автозамыг энэ оны 10 дугаар сарын 15-нд багтаан хийж гүйцэтгүүлэх ажил энэ шийдвэрт мөн багтаж буй юм.
Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 33 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны удирдлагад зөвшөөрлөө.
Сэтгэгдэл ( 1 )
Хөдөлмөрийн сайдын хийх нэг чух**** ажил бол монгол з****уучуудыг ажил хөдөлмөрт дуртай болгох ажил Тэгж байж монголчууд сэргэж өндийнө Ажил хөдөлмөрт дуртай болгохын тулд бригад хэсэг болгож зохион байгуул****тад оруулах хэрэгтэй Сум орныхоо нэрийг унагаахгүй гээд з****уучууд мэдээж зүтгэж таараа Тэгж дотор нь хариуц******** үүргийг нь үүрүүлээд дотроос нь дарга ахлагчийг нь сонгуулаад бригад хэсгээрээ тодорхой ажлууд дээр хатуу зохион байгуул****ттайга ар хөдөлмөрлөх явд**** маш чух**** байна Одоо болохоор ганц нэгээр ямар ч нэр нүүр үүрэггүйгээр яваад огт бүтэхгүй байна М****чид хоршоо гээд нэгдээд байхад ийм хөдөлмөрийн бригадад сум багаараа амьтан ах дүүгээрээ нэгдэж эх орны бүтээн байгуул****тад оролцох нь чух**** Эх орноо гэсэн үзэл санааны доор монгол з****уучуудыг ингэж босгох хэрэгтэй байна