2013 онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Замын нийт урт 1400 км байх юм. Нэг жилийн хугацаанд ийм хэмжээний зам тавьж байсан тохиолдол манай улсын түүхэнд байгаагүй гэдгийг салбарынхан нь хэлж байна.
2016 онд багтаан 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох Засгийн газрын зорилтын хүрээнд Чингис бондын санхүүжилтээр 2013 онд баригдах авто замын барилгын ажил болон технологийн хяналт хийх жагсаалтыг өнөөдрийн хуралдаанаар баталж, замын ажилд шаардагдах 570 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын даргад зөвшөөрлөө.
Сэтгэгдэл ( 2 )
Хөдөлмөрийн сайдын хийх нэг чух**** ажил бол монгол з****уучуудыг ажил хөдөлмөрт дуртай болгох ажил Тэгж байж монголчууд сэргэж өндийнө Ажил хөдөлмөрт дуртай болгохын тулд бригад хэсэг болгож зохион байгуул****тад оруулах хэрэгтэй Сум орныхоо нэрийг унагаахгүй гээд з****уучууд мэдээж зүтгэж таараа Тэгж дотор нь хариуц******** үүргийг нь үүрүүлээд дотроос нь дарга ахлагчийг нь сонгуулаад бригад хэсгээрээ тодорхой ажлууд дээр хатуу зохион байгуул****ттайга ар хөдөлмөрлөх явд**** маш чух**** байна Одоо болохоор ганц нэгээр ямар ч нэр нүүр үүрэггүйгээр яваад огт бүтэхгүй байна М****чид хоршоо гээд нэгдээд байхад ийм хөдөлмөрийн бригадад сум багаараа амьтан ах дүүгээрээ нэгдэж эх орны бүтээн байгуул****тад оролцох нь чух**** Эх орноо гэсэн үзэл санааны доор монгол з****уучуудыг ингэж босгох хэрэгтэй байна
ЧАНАРГҮЙ ЗАМ ТАВИАД Л ӨНГӨРНӨ ДӨӨ ХӨ. НӨГӨӨ ГАРАМГАЙБААТАР ШИГ НӨХДҮҮД