Киприйн банкны будлиан болж хүмүүсийн мөнгийг “хураан” авахаар болов, Баруунд цагаачилж байсан Оросын тэрбумтан Борис Березовский нас барав. БРИКС-ийн орнууд хамтарч банк байгуулахаар болов. Гаднаас нь харахад огт холбоогүй мэт эдгээр үзэгдлүүд ямар нэг холбоотой байж болох уу. Миний төсөөлж байгаагаар дараах дүр зураг бууж байна. Энэ талаар хамтдаа эрэгцүүлээд үзье…
Кипр бол эхлэл
Манайхан Киприйн асуудлыг сайн мэдэхгүй ч багцаагаар мэдэж байгаа. Барууны орнууд санхүүгийн системийг тунгалаг байлгах нэрийн дор Киприйн хямралд тусламж үзүүлэв. Гэхдээ банкны депозитийн тодорхой хувийг авахаар болов. Эдийн засгийг тогтворжуулахын тулд. Энэ бол нэг талаасаа хувийн өмчийн халдашгүй байдалд заналхийлсэн аймшигт явдал юм.
Нөгөө талаасаа Кипр хэр шударга байсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Миний өмнө орчуулсан “орос” өгүүлэлд энэ талаар бичээгүй байсан. Одоо учир нь нэлээн тайлагдаж байна.
Кипр бол Европын оффор бүс юм. Тэнд эдийн засгийн нэн таатай нөхцөлтэй. Гэхдээ сүүлийн үед энэ нь хэрээс хэтэрчээ. Киприйнхэн нэг талдаа Швейцарт, нөгөө талдаа Вержини болон Багамийн арлууд зэрэг бусад оффшор бүсэд хоёр, гурван давхар данстай голдуу байжээ. Энэ нь олон жил болж, хэтрээд ирэхээрээ “мөнгө угаах” гэдэг нь болж, бохир мөнгөний хэмжээ нэмэгджээ. Бүх эдийн засаг нь бохир биш ч гэсэн ихээхэн ноцтой хэмжээнд хүрч. Эндээс болж хямрал үүсчээ. Барууныхан тэднийг хашраах цаг нь болсон юм байна. Кипрт хэний мөнгө байдаг вэ гэдэг нь их сонин.
Орос мөнгө
Мэдээж олон орны мөнгө байдаг боловч хэвлэлд мэдээлж байгаагаар “орос” мөнгө нэлээд их хувийг эзэлдэг аж. Оросын баячууд, “сайн эрчүүд” мөнгөө найдвартай, хяналт шалгалт багатай, нэр хүндтэй Киприйн банкинд хадгалуулдаг байж. Үнэн худлыг бүү мэд, зарим нь 20 миллиард “ногоон” л гэнэ, зарим түүнээс хамаагүй их л гэнэ. Ямар ч гэсэн “маш их” нь ойлгомжтой байна.
Дээрээс нь Кипр үнэн алдарт шашинтайг хэлэх үү. Хадгалуулна гэдэг маань санхүүгийн дурын үйлдэл хийх өргөн боломжтой гэсэн хэрэг юм.
Орос өөрчлөн байгуулалтын дараа хөл толгойгоо алдсаныг хүн бүхэн мэднэ. Тэр үеэс эхлэн оросын валютын баялаг Баруун руу, ялангуяа сүүлийн үед Кипр рүү гарах болсон байна. Энийг Барууныхан ч, Путин ч сайн мэдэж байж. Путин олон удаа баячууддаа хандаж мөнгөө Оросын банкинд хадгалуулахыг уриалсан юм. Баячууд нь тоохгүй л байхгүй юу…
Ингээд Кипрт хөрөнгө “хураагаад” эхэлсэн чинь оросын баячууд ёстой үрчийнэ биз дээ. Баруунхан оросуудад “нийтэд” нь цохилт өглөө гэж бодсон нь лавтай. Гэтэл үгүй байжээ. Оросуудыг биш, харин Путины “дайснуудыг” цохичихож…
Эхэн үедээ Путин ч, Медведев ч нэлээн ширүүхэн мэдэгдэл хийсэн юм. Тэгснээ гэв гэнэт чимээгүй болчихов. Яасан ? Юу болсон ?
Хэдхэн хоногийн өмнө Оросын Засгийн Газрын Ерөнхий сайдын орлогч Шувалов бид Кипр дэх оросуудын мөнгийг хамгаалахгүй гэж мэдэгдэв. Тэгээд Оросууд иргэдээ “хаяж” байгаа юм уу ? Бараг л тэгж байна.
Оросын баячууд утгагүй нь энд харагдаж байгаа юм. Хулгай дээрмээр мөнгө олж баяжина. Тэрийгээ гадаадад гаргаж хадгална. Засгийн Газар нь эх орондоо хадгалуулаач гэж олон удаа уриалахад тэд огт тоогоогүй. Уг нь эх орондоо хадгалуулсан бол тэр мөнгө нь эргэлдээд эх орон, ард түмэнд нь тус болох байсан нь мэдээж хэрэг. Орос баячууд тэгсэнгүй. Харин мөнгө нь “алга болмогц” Засгийн Газар биднийг өмөөрөөч гэж орилов.
Путин юу боллоо гэж ийм “юмнуудыг” өмөөрч байх юм ?! Харамласан юм хар нохойны хоол гэж үүнийг хэлдэг юм.
Одоо хөшигний цаана ямар “нэг юм” болж байна, төсөөлбөл хэрэв баячууд мөнгөө олж авъя гэвэл эх орондоо тодорхой хувь өгч байж түүний ивгээлд орох байх. Оросын Засгийн Газрын зөв ш дээ…
Березовскийн үхэл
Үүнтэй шууд холбоогүй ч улс орон задрах үед хэт баяжсан хүний хувь заяа ямар байдгийг тодорхой харуулав. Тэр хар мянган мөнгө хөрөнгө хар мянган хэрүүлтэй үлдээгээд нас барав.
Украины суут яруу найрагч Тарас Шевченко:
“Бусдын нутаг ясаа тавих
Бузар булай хувь тавиланг
Буурал өвгөн надаас бусдад нь
Бурхан Тэнгэр бүү заяаг…”
гэж хэлснийг дахин сануулаад одов.
Ер нь бол ярихгүй байгаагаас биш, Киприйн хямралтай түүний үхэл холбоотой ч байж магадгүй. Одоо өв залгамжлагч нарынх нь дунд “дайн” дэгдэнэ, харж л байгаарай. Буруу аргаар олсон мөнгө хэзээ ч хоол болдоггүй аж…
Хуучин банк-Шинэ банк
Одоо хуучны банк-санхүүгийн систем хямралд орж, түүнээс гарах арга замыг эрэлхийлж байгаа нь хэн бүхэнд тодорхой байна. Энэхүү арга зам бол санхүүгийн ил тод байдал болж байна. Энэ талаар практик алхам хийж эхэлсэн нь Кипр болов. Кипр бол зөвхөн эхлэл.
Иймээс цаашдаа бохир мөнгөтэй дэлхий нийтээрээ тэмцэх нь тодорхой болов. Ухаандаа хамгийн найдвартай Швейцарийн банк нууц хадгалахаа болив. Манайхны хамгийн дуртай Гонконгийн банкууд ил тод байдлын гэрээнд нэгдэв. Удахгүй бүгдээрээ тийм болно.
Ингээд худалч, хулгайч, зальхай, луйварчдад энэ дэлхийд нуугдах газар байхгүй болж байна.
Мөн саяхан БРИКС-ийн орнууд шинэ банк байгуулахаар шийдвэрлэв. Банк нь хараахан байгуулагдаагүй боловч энэ бол дэлхийн банк санхүүгийн салбарт цоо шинэ зоримог алхам юм. Тэнд зөвхөн “цэвэр” мөнгө авах нь мэдээж хэрэг.
Манай баячууд ихээхэн эргэлзээтэй, сэжигтэй аргаар олсон мөнгөө гадаадын банкинд хадгалуулчихаад Монголд байдал эвгүй болбол гадааддаа дүрвээд гарчихна гэж бодож суудгийг би сайн мэднэ. Одоо энэ боломж байхгүй болж байна. О.Чулуунбат мэтийн луйварчдад бүр ч орох газар байхгүй…
Та нар намтар түүхийнхээ цаасыг устгасан байж болох ч намтар түүх хэзээ ч устдаггүй юм ш дээ…
Та нар идэж уухдаа л сайн болохоос эрүүл саруул, хүмүүнлэг юманд хариугүй амьтад гэдгийг чинь би бас дэндүү сайн мэднэ.
Иймээс миний хувьд Та нарт бага ид, нүнжиг суу, үр хүүхдээ бод, нүглээ сайн наминчил гэж хэлэх байна даа.
Монголын буяныг хар нохойн хоол болгов доо…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2012 оны 4 дүгээр сарын 2.
Сэтгэгдэл ( 9 )
Унэн шуу дээ ? Путин 2020 онд орос орныг ямар болохыг та нар хараарай гэхэд нь Си дарга бид бас тусласан гэсэн гэнэ! Монголчууд хоер хоршиин тооцооны гадна улджээ ? Бид хиирхсэн худ**** ч****чсан хоер намтайгаа б****айраад хиирхээд сууж бна
hucjin mongoloor bichbel ovoo boloh yum shig baina
bagas
mongoliin koment unshihad dandaa ter muu ug hi iluu haragdaj baina
Хөдөлмөрийн сайдын хийх нэг чух**** ажил бол монгол з****уучуудыг ажил хөдөлмөрт дуртай болгох ажил Тэгж байж монголчууд сэргэж өндийнө Ажил хөдөлмөрт дуртай болгохын тулд бригад хэсэг болгож зохион байгуул****тад оруулах хэрэгтэй Сум орныхоо нэрийг унагаахгүй гээд з****уучууд мэдээж зүтгэж таараа Тэгж дотор нь хариуц******** үүргийг нь үүрүүлээд дотроос нь дарга ахлагчийг нь сонгуулаад бригад хэсгээрээ тодорхой ажлууд дээр хатуу зохион байгуул****ттайга ар хөдөлмөрлөх явд**** маш чух**** байна Одоо болохоор ганц нэгээр ямар ч нэр нүүр үүрэггүйгээр яваад огт бүтэхгүй байна М****чид хоршоо гээд нэгдээд байхад ийм хөдөлмөрийн бригадад сум багаараа амьтан ах дүүгээрээ нэгдэж эх орны бүтээн байгуул****тад оролцох нь чух**** Эх орноо гэсэн үзэл санааны доор монгол з****уучуудыг ингэж босгох хэрэгтэй байна
Хөдөлмөрийн сайдын хийх нэг чух**** ажил бол монгол з****уучуудыг ажил хөдөлмөрт дуртай болгох ажил Тэгж байж монголчууд сэргэж өндийнө Ажил хөдөлмөрт дуртай болгохын тулд бригад хэсэг болгож зохион байгуул****тад оруулах хэрэгтэй Сум орныхоо нэрийг унагаахгүй гээд з****уучууд мэдээж зүтгэж таараа Тэгж дотор нь хариуц******** үүргийг нь үүрүүлээд дотроос нь дарга ахлагчийг нь сонгуулаад бригад хэсгээрээ тодорхой ажлууд дээр хатуу зохион байгуул****ттайга ар хөдөлмөрлөх явд**** маш чух**** байна Одоо болохоор ганц нэгээр ямар ч нэр нүүр үүрэггүйгээр яваад огт бүтэхгүй байна М****чид хоршоо гээд нэгдээд байхад ийм хөдөлмөрийн бригадад сум багаараа амьтан ах дүүгээрээ нэгдэж эх орны бүтээн байгуул****тад оролцох нь чух**** Эх орноо гэсэн үзэл санааны доор монгол з****уучуудыг ингэж босгох хэрэгтэй байна
ih mongo gdg ezniigee amidad chi uhsen ch amar taiwan bailgahgui ym daa
Мөнгөтэй байх хэцүү гэж ярилцах юм.Ялангуяа бохир аргаар олсон бол тамаа цайдаг бололтой.Бас шударгаар хөрөнгөжсөн хүммүүсийг бид муу хэлж болохгүй байх.Эс өгснийг авсан хүмүүс яаж ч авирласан үйлийн үрээ эдлэнэ гэлцэх юм.Дэндсэн нөхдүүд дэнжигнэж байгаад ойчно биз дээ.Гэхдээ амаргүй их зуур****дах бололтой
DELHIID MONGOLCHUUDIIG DOORD UZDEG TSORIIN GANTS UNDESTEN OROS.AFGANII PUSHTUNUUD MONGOLCHUUDIIG UZEN YADDAGAARAA TEDNEES BAS ARAI UUR.