Монгол-Болгарын бизнес форумын гүйцэтгэх захирал М. Хүрэлсүх, Болгар-Монголын бизнесийн зөвлөлийн дарга М. Рагин, гүйцэтгэх захирал П. Иванкин нар хоёр талын бизнес харилцааг хөгжүүлэх, дэмжих зорилгоор харилцан ойлголцлын Санамж бичигт Софи хотноо ЭСЯ-ны байранд гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар юуны өмнө Монгол Улсад усан болон соёлын аялал жуулчлал хөгжүүлэх, Болгарын шинэ технологийг нэвтрүүлэх, бараа солилцоог өргөтгөх аж.
Санамж бичигт гарын үсэг зурахад Элчин сайд Ц. Ганхуяг, зөвлөх Д. Ганболд, ажилтан О. Пунцагдаш нар байлцав.
Сэтгэгдэл ( 0 )